Meridian

Odoo гэж юу вэ? Монгол бизнес юуг мэдэх ёстой вэ

Odoo гэж юу болох, юугаараа онцлог, Монголд ашиглахын өмнө нэвтрүүлэгчээсээ юу асуухыг энгийн үгээр тайлбарлалаа.

Зөвлөмж4 минут унших
Odoo1мэдээллийн сан дээр бизнесийн бүх апп

ERP хайж эхэлсэн хүн Odoo гэдэг нэртэй эрт орой хэзээ нэгэн цагт таардаг. Odoo гэж юу болох, юугаараа онцлог, Монголд ашиглахын өмнө юуг шалгах ёстойг энд товч тайлбарлая.

Нэг өгүүлбэрээр

Odoo бол Бельгийн Odoo S.A. компанийн хөгжүүлдэг бизнесийн программ: борлуулалт, касс, агуулах, нягтлан, хүний нөөц гээд ажил бүрд тусдаа апптай, тэр бүгд нь нэг мэдээллийн сан дээр ажилладаг.

Юугаараа онцлог вэ

  • Нэг мэдээллийн сан. Кассаар гарсан борлуулалт агуулахын үлдэгдэл, нягтлангийн бичилтэд шууд тусна. Нэг тоог хоёр программд хоёр удаа шивэхгүй.
  • Хэрэгтэйгээсээ эхэлнэ. Эхлээд касс, нягтлангаа, дараа нь агуулах, хүний нөөц, цалингаа нэмж болно.
  • Дэлхий даяар хэрэглэгддэг. Сая сая хэрэглэгчтэй, жил бүр шинэ хувилбар гардаг.

Монголд ашиглахад юу хэрэгтэй вэ

Odoo бол олон улсын программ. Монголын бизнест өдөр бүр хэрэг болдог зүйлсийг нэвтрүүлэгч нь холбож өгөх ёстой:

  • И-баримт: борлуулалт бүрд баримт автоматаар гарах.
  • Банк: хуулга системд шууд орж, төлбөртэй тулгагдах.
  • Карт уншигч, төлбөрийн апп: кассын төлбөр системд шууд бүртгэгдэх.
  • Цалин: НДШ, ХХОАТ, илүү цаг, баярын нэмэгдлийг Монголын дүрмээр бодох.
  • Монгол хэл: ажилтнууд гарын авлага, сургалтаа Монголоор авах.

Нэвтрүүлэгчээсээ асуух гурван асуулт

  1. И-баримт, банкны холболт тань одоо хэн дээр ажиллаж байна вэ?

    «Хийж болно» гэдэг, «өдөр бүр ашиглагдаж байна» гэдэг хоёр өөр. Ашиглаж буй харилцагчийг нь асуу.

  2. Хуучин мэдээллийг минь яаж шилжүүлэх вэ?

    Мөрийн тоо, дансны үлдэгдлээр тулгаж баталдаг эсэхийг асуу.

  3. Шинэ хувилбар гарахад юу болох вэ?

    Odoo жил бүр шинэчлэгддэг. Танай системийг хэн, хэрхэн шинэчлэхийг эхнээс нь тохир.

Meridian дээр

Meridian ERP нь Odoo дээр суурилсан, Meridian Technologies нь Odoo-гийн түнш. И-баримт (PosAPI 3.0), Голомт, Хаан банкны хуулга ба карт уншигч, SocialPay, Storepay, Pocket өдөр бүр ашиглагдаж байна. Ажилтнуудыг Монгол хэл дээрх гарын авлагаар сургадаг.

Демо товлох.

Одоо ашиглаж буй программ, ажлыг тань удаашруулж буй зүйлээ хэлээрэй. Бодит жишээгээр үзүүлнэ.