Meridian

Odoo-⁠г Монголд нэвтрүүлнэ: И-⁠баримт, банк, цалинтай нь.

Meridian Technologies нь Odoo-гийн түнш. Odoo дээр суурилсан Meridian ERP-ийг нэвтрүүлж, хуучин системийн мэдээллийг тань шилжүүлж, ажилтнуудыг тань Монгол хэлээр сургаж, дэмждэг.

OdooPartner

Odoo гэж юу вэ?

Odoo бол Бельгийн Odoo S.A. компанийн хөгжүүлдэг бизнесийн программ. Борлуулалт, агуулах, нягтлан, хүний нөөц гээд ажил бүрд тусдаа апп байх ба бүгд нэг мэдээллийн сан дээр ажилладаг.

  • Нэг мэдээллийн сан

    Кассын борлуулалт агуулахын үлдэгдэл, нягтлангийн бичилтэд шууд тусна. Нэг тоог хоёр удаа шивэхгүй.

  • Дэлхий даяар хэрэглэгддэг

    Сая сая хэрэглэгчтэй, жил бүр шинэ хувилбар гардаг.

  • Хэрэгтэйгээсээ эхэлнэ

    Эхлээд касс, нягтлан. Дараа нь агуулах, хүний нөөц, цалинг нэмж болно.

Монголд ажиллуулахад юу хэрэгтэй вэ?

Odoo бол олон улсын программ. Монголын татвар, банк, хөдөлмөрийн дүрэмтэй холбох нь нэвтрүүлэгчийн ажил. Meridian ERP-д эдгээрийг бид өөрсдөө хөгжүүлсэн.

Банк5

  • Голомт банкКарт уншигч
  • Хаан банкКарт уншигч
  • Голомт банкХуулга
  • Хаан банкХуулга
  • ХХБХуулга

Төлбөр5

  • SocialPay
  • Storepay
  • Pocket
  • QPay
  • Tokipay

Татвар1

  • И-баримтPosAPI 3.0

Ханш1

  • МонголбанкӨдөр тутмын ханш

Цалин4

  • НДШ, ХХОАТ автоматаар
  • Илүү цаг, шөнийн, баярын нэмэгдэл
  • Сард хоёр удаагийн цалингийн мөчлөг
  • Цагийг ирцийн бүртгэлээс татна

Монгол хэл3

  • Гарын авлагаАжлын үүрэг тус бүрээр
  • Сургалт
  • Дэмжлэг

Аль хэдийн Odoo ашигладаг уу?

Хуучин хувилбар дээрээ үлдсэн, эсвэл И-баримт, банкаа холбож чадаагүй бол шинэ хувилбар руу шилжүүлнэ. Мэдээлэл алдагдаагүйг тоогоор нь баталдаг.

  1. Бүгдийг бүртгэнэ

    Одоогийн системийн хүснэгт, багана бүрийг жагсааж бүртгэнэ.

  2. Шилжүүлээд тулгана

    Мөрийн тоо, дансны үлдэгдлийг хуучин системтэй нь тулгана. Санхүүгийн түүх, харилцагчид хамт ирнэ.

  3. Хүлээн авах тест

    Ашиглалтад орохоос өмнө өдөр тутмын ажлаар шалгана: борлуулалт, буцаалт, тайлан.

Шилжсэн харилцагч

Олон салбартай гоо сайхны жижиглэн худалдаа

Odoo 15-аас Odoo 19 руу шилжсэн. Бүх салбарын касс, И-баримт, банкны хуулга, барааны шилжүүлэг, тооллого, ээлжийн хуваарь Meridian дээр ажилладаг.

КассИ-баримтБанкАгуулахЭэлж

Үнэ хэрхэн бүрддэг вэ

Нэвтрүүлэлт
Нэг удаагийн төлбөр: шилжилт, тохиргоо, сургалт.
Сарын хөтөлбөр
Систем, дэмжлэг, сар бүрийн шинэ автоматжуулалт.
AI-н зардал
Өртгөөр нь, нэмэгдэлгүй. Сар бүр тайлантай.
Нэмэлт төсөл
Онлайн дэлгүүр, гар утасны апп зэргийг тусад нь үнэлнэ.

Танай бизнесийн хэмжээнд тохирсон үнийн саналыг эхний уулзалтын дараа илгээнэ.

Демо товлох.

Одоо ашиглаж буй программ, ажлыг тань удаашруулж буй зүйлээ хэлээрэй. Бодит жишээгээр үзүүлнэ.

Түгээмэл асуулт.

Meridian Odoo-той ямар холбоотой вэ?

Meridian ERP нь Odoo дээр суурилсан, Meridian Technologies нь Odoo-гийн түнш. И-баримт, банкны холболт, AI туслахуудыг бид өөрсдөө хөгжүүлж, нэвтрүүлэлт, сургалт, дэмжлэгийг хариуцдаг.

Odoo дээр И-баримт ажилладаг уу?

Meridian ERP-д тийм. Борлуулалт бүрд И-баримт PosAPI 3.0-оор автоматаар гарна. Энэ холболтыг бид өөрсдөө хөгжүүлж, хариуцдаг.

Бид одоо Odoo ашигладаг. Meridian руу шилжиж болох уу?

Болно. Олон салбартай жижиглэн худалдааны нэг компанийг Odoo 15-аас Odoo 19 руу шилжүүлсэн. Шилжүүлсний дараа дансны үлдэгдэл, мөрийн тоог тулгаж, хүлээн авах тестээр баталгаажуулна.

Нэвтрүүлэхэд хэр хугацаа орох вэ?

Ихэвчлэн нэг сар орчим. Мэдээллийн хэмжээ, салбарын тооноос хамаарна. Эхний уулзалтын дараа алхам бүрийн хугацаатай төлөвлөгөө өгнө.

Мэдээлэл маань хэнийх вэ?

Танайх. Систем Odoo дээр суурилсан тул мэдээллээ хүссэн үедээ гаргаж авах боломжтой.

Үнэ хэд вэ?

Нэг удаагийн нэвтрүүлэлт, сарын хөтөлбөрөөс бүрдэнэ. Танай бизнест тохирсон үнийн саналыг эхний уулзалтын дараа илгээнэ.