Meridian

Монголд бүтээсэн, Монгол бизнест зориулсан ERP.

Касс, И-баримт, банк, нягтлан, агуулах, цалин нэг системд. AI туслах бэлтгээд, та батална.

Улаанбаатарын хоёр жижиглэн худалдааны компани өдөр бүр ашиглаж байна

Нэг борлуулалтын аялал.

Касс дээрх нэг борлуулалт И-баримт, банк, нягтлан, AI туслах хүртэл хэнээр ч дахин бичүүлэлгүй хэрхэн дамждагийг гүйлгэж үзээрэй.

  1. Кассчин SocialPay-ээр ₮93,000 хүлээн авна. Карт, Storepay, Pocket ч адилхан.

    Касс 02 · Салбар 214:32
    • Нүүрний тос 50мл1 × 68,000
    • Нүүрний маск (4ш)2 × 25,000
    Нийт₮93,000
    SocialPayКартStorepayPocket
    Төлөгдсөн · SocialPay
  2. Төлөгдмөгц И-баримт QR, сугалаатайгаа хэвлэгдэж, татварын системд илгээгдэнэ.

    И-баримт илгээгдсэн · 14:32
  3. Голомт банкны хуулга цаг тутам Odoo-д өөрөө орж ирнэ. Хэн ч порталаас татаж оруулахгүй.

    Голомт банк · ХуулгаХэвийн · 15:00
    • 14:05Storepay+35,000
    • 14:18Шилжүүлэг · А ХХК+1,250,000
    • 14:32SocialPay · Касс 02Шинэ+93,000
    • 14:41Карт · IPPOS+48,500
  4. Ээлж хаахад борлуулалт, НӨАТ, төлбөрийн бичилт нягтлан бодох бүртгэлд өөрөө орно.

    Журналын бичилт · ПОС/2026/10/0231
    ТалДансДүн
    ДтSocialPay-ийн тооцоо93,000.00
    КтБорлуулалтын орлого84,545.45
    КтНӨАТ-ын өглөг8,454.55
    Дебит 93,000.00 = Кредит 93,000.00
    Бүртгэгдсэн
  5. Шөнө туслах хуулгыг борлуулалттай тулгаж, өглөө нягтланд мэдэгдэнэ. Нягтлан нэг товшилтоор батална.

    Санхүүгийн туслах#тулгалт07:52

    Өчигдрийн хуулга: 212 мөрөөс 211 нь тулсан. Үлдсэн нэг нь ₮37,400: үүнээс ₮35,000 нь Storepay-н төлбөр, ₮2,400-д тайлбар алга. Шалгана уу.

    Батлагч: Нягтлан бодогч · Жишээ мессеж
Касс 02 · Салбар 214:32
  • Нүүрний тос 50мл1 × 68,000
  • Нүүрний маск (4ш)2 × 25,000
Нийт₮93,000
SocialPayКартStorepayPocket
Төлөгдсөн · SocialPay

Бизнесийн бүх ажил нэг системд.

Модуль дээр дарж дэлгэрэнгүйг үзээрэй

Касс ба төлбөр

Ашиглалтад

Касс бүр дээр QR, карт, дансны шилжүүлгээр төлбөр авна.

  • Голомт, Хаан банкны карт уншигч
  • SocialPay, Storepay, Pocket
  • Буцаалтыг менежер батална
  • Бусад салбарын үлдэгдлийг кассаас харна
Демо товлох

Бэлтгээд, хүлээнэ.

Туршилтын шатанд

Манай AI туслахууд компанийг удирдахгүй. Уйтгартай бэлтгэл ажлыг хийж, нэртэй хүн «Батлах» дартал хүлээнэ. Юу ч өөрөө бүртгэгдэх, захиалагдах, хөдлөхгүй.

  • Тоо, шалтгаан, санал

    Мессеж бүр юу болсон, яагаад, дараа нь юу хийхийг хэлнэ.

  • Эрхээс хэтрэхгүй

    Туслах тухайн хүний харах эрхтэй мэдээллийг л уншина.

  • Батлагч нь албан тушаал

    Хүн солигдсон ч ажил зогсохгүй.

  • Бүх зүйл бүртгэлтэй

    Санал, баталгаа, өөрчлөлт бүр хадгалагдана.

Агуулахын туслах#худалдан-авалт · Даваа09:00

Нийлүүлэгч А-д энэ долоо хоногийн захиалгын санал:

БарааДуусахХүргэлтЗахиалах
Нарны тос 50мл18 хоног22 хоног120
Чийгшүүлэгч 80мл25 хоног22 хоног60
Цэвэрлэгч 150мл41 хоног22 хоног–

Нарны тос нийлүүлэгч авчрахаас 4 хоногийн өмнө дуусна. 120 ширхэг захиалах уу?

Нийт ₮4,860,000Нийлүүлэгчийн доод хэмжээ ₮3,000,000 хангасан
Батлагч: Худалдан авалтын менежер · Жишээ мессеж

Туслахууд юу хийдэг вэ

  • Даваа гараг бүрСалбарын нөөц нөхөх

    Салбар бүрийн борлуулалтын хурд, таны дүрмээр төв агуулахаас юу явуулахыг санал болгоно.

  • Долоо хоног бүрНийлүүлэгчийн захиалга

    Бараа хэзээ дуусахыг нийлүүлэгчийн хүргэх хугацаатай харьцуулж, тоо ширхэг, мөнгөн дүнг гаргана.

  • Шөнө бүрБанкны тулгалт

    Хуулгыг борлуулалт, төлбөртэй тулгаж, тайлбаргүй зөрүү бүрийг өглөө гэхэд мэдэгдэнэ.

  • Өглөө бүрХүн бүрт өөрийн тойм

    Захирал, салбарын менежер, нягтлан тус бүр зөвхөн өөрт хамаатай зүйлээ авна.

  • Нэхэмжлэх ирэхэдАчилтын бодит өртөг

    Нийлүүлэгчийн PDF нэхэмжлэхийг уншиж, худалдан авалтын ноорог, өртгийн тооцоог бэлтгэнэ.

  • Ажилтан асуухадТусламжийн бот

    Зөвхөн танай журам, гарын авлагаас хариулна. Хариулт тэнд байхгүй бол тэгж хэлнэ.

Туршилтын үр дүн · 2026 оны 10-р сар

82%

Туршилт, 2026.09.01–10.21: 4,372 нээлттэй мөрийн 3,604-д (82%) тулгалтын санал гарсан. Нягтлан батална.

74–94%

Менежерийн бодитоор сонгосон нөөц нөхөлтийн мөрийг туслах давтан гаргасан. 3 бодит долоо хоногоор шалгасан. Санал болгосон 10 мөрийн 4 орчим нь менежерийн сонгоогүй мөр байсан.

Яагаад Meridian вэ

  • Монголд зориулсанИ-баримт, банк, Хөдөлмөрийн хууль цөмд нь.
  • Нэг систем, нэг тооКасс, агуулах, нягтлан нэг мэдээллийн санд.
  • AI бэлтгэнэ, хүн шийднэЮу ч таны хяналтаас гарахгүй.
  • Нээлттэй стандартМэдээлэл тань нэг компанид түгжигдэхгүй.
  • Нотолгоотой шилжилтМөр, багана бүрийг тоолж шилжүүлнэ.
  • Тасралтгүй хөгжүүлэлтСар бүр шинэ автоматжуулалт.

Танай бизнест тохирсон шийдэл.

Олон салбартай дэлгүүр

Салбар бүрийн касс, үлдэгдэл, борлуулалт нэг дор.

  • QR, карт, Storepay, Pocket-оор төлбөр
  • Борлуулалт бүрт И-баримт автоматаар
  • Бусад салбарын үлдэгдлийг кассаас харна
  • Буцаалтыг менежер батална
  • Салбар хооронд эргэлддэг ээлжийн хуваарь
Демо товлох
Касс 02 · Салбар 2Жишээ
Нүүрний тос 50мл
  • Салбар 2Энэ салбарт дууссан0
  • Салбар 16
  • Салбар 32
  • Төв агуулах48

Хэрэглэгчид хаана байгааг нь шууд хэлнэ

Төв агуулах → Салбар 2WH/INT/0412Жишээ
  1. Ноорог
  2. Батлагдсан
  3. Илгээсэн
  4. Хүлээн авсан
БарааИлгээсэнИрсэн
Нүүрний тос 50мл2424
Нүүрний маск (4ш)4038
Нарны тос 50мл1212

2 ширхэг дутуу · менежер шийднэ

Ачилт KR-2610 · Сөүл → УлаанбаатарТуршилтЖишээ
Нэхэмжлэх
₩4,200,000
Монголбанкны ханш · 10.23
× 2.45
Нэхэмжлэх, төгрөгөөр
₮10,290,000
Тээвэр
₮1,180,000
Гаалийн албан татвар
₮573,500
Ачилтын бодит өртөг₮12,043,500

Нарны тос 50мл: ₮51,450 → ₮60,220 / ш

Импортын НӨАТ-ыг өртөгт нэмэхгүй, буцааж тооцно

Өдөр бүр Meridian дээр ажилладаг.

2026 оны 5-р сараас

Олон салбартай гоо сайхны жижиглэн худалдаа

Odoo 15-аас Odoo 19 руу шилжсэн. Бүх салбарын касс, И-баримт, банкны хуулга, барааны шилжүүлэг, тооллого, ээлжийн хуваарь Meridian дээр ажилладаг.

КассИ-баримтБанкАгуулахЭэлж
2026 оны 10-р сараас

Төв агуулахтай жижиглэн худалдаа

MS SQL дээрх хуучин ERP-ээс 2023 оноос хойшх санхүүгийн түүхтэйгээ шилжсэн. Нягтлан өдөр бүр ажиллаж, Хаан банкны хуулга автоматаар орж, дэлгүүрийн касс ажиллаж байна.

ШилжилтНягтланБанкКасс

Монголын системүүдтэй шууд холбогдоно.

Гадаадын программд нэмэлт залгаас хайх шаардлагагүй. Эдгээр холболт системийн цөмд нь бий.

Банк5

  • Голомт банкКарт уншигчАшиглалтад
  • Хаан банкКарт уншигчАшиглалтад
  • Голомт банкХуулгаАшиглалтад
  • Хаан банкХуулгаАшиглалтад
  • ХХБХуулгаБэлэн

Төлбөр5

  • SocialPayАшиглалтад
  • StorepayАшиглалтад
  • PocketАшиглалтад
  • QPayБэлэн
  • TokipayБэлэн

Татвар1

  • И-баримтPosAPI 3.0Ашиглалтад

Ханш1

  • МонголбанкӨдөр тутмын ханшАшиглалтад
Ашиглалтад: өдөр бүр ашиглагдаж байнаБэлэн: бүтээгдсэн, асаахад бэлэн

Хуучин системээсээ мэдээлэл алдалгүй.

Хуучин системийн хүснэгт, багана бүрийг бүртгэж, шилжүүлсний дараа нэг бүрчлэн тулгана. Санхүүгийн түүх, үлдэгдэл, харилцагчид тань бүгд хамт ирнэ.

  • 171,041 / 171,041мөр шилжсэн
  • 425 / 425багана бүртгэгдсэн
  • 20 / 20хүлээн авах тест давсан

MS SQL Server дээрх хуучин ERP-ээс жижиглэн худалдааны компанийг шилжүүлсэн, 2026 оны 10-р сар. Өөр нэг харилцагчийг Odoo 15-аас Odoo 19 руу шилжүүлсэн.

Эхний уулзалтаас сар бүрийн сайжруулалт хүртэл.

  1. 1

    Танилцах

    Одоогийн систем, мэдээлэл, ажлын урсгалыг тань судалж, юуг эхэлж автоматжуулахыг хамтдаа сонгоно.

  2. 2

    Шилжүүлэх

    Хуучин мэдээллийг шилжүүлж, тоогоор нь тулгаж баталгаажуулна.

  3. 3

    Нэвтрүүлэх

    Касс, И-баримт, банкаа холбож, ажилтнуудаа Монгол гарын авлагаар сургана.

  4. 4

    Сар бүр сайжруулах

    Шинэ автоматжуулалт нэмж, эхний хэмжилттэй харьцуулан үр дүнг тайлагнана.

Үнэ хэрхэн бүрддэг вэ

Нэвтрүүлэлт
Нэг удаагийн төлбөр: шилжилт, тохиргоо, сургалт.
Сарын хөтөлбөр
Систем, дэмжлэг, сар бүрийн шинэ автоматжуулалт.
AI-н зардал
Өртгөөр нь, нэмэгдэлгүй. Сар бүр тайлантай.
Нэмэлт төсөл
Онлайн дэлгүүр, гар утасны апп зэргийг тусад нь үнэлнэ.

Танай бизнесийн хэмжээнд тохирсон үнийн саналыг эхний уулзалтын дараа илгээнэ.

Демо товлох.

Одоо ашиглаж буй программ, ажлыг тань удаашруулж буй зүйлээ хэлээрэй. Бодит жишээгээр үзүүлнэ.

Түгээмэл асуулт.

Хуучин системээсээ мэдээллээ шилжүүлж болох уу?

Тийм. Хуучин системийн хүснэгт, багана бүрийг бүртгэж, шилжүүлсний дараа дансны үлдэгдэл, мөрийн тоог тулгаж, хүлээн авах тестээр баталгаажуулна. Odoo-ийн хуучин хувилбар болон MS SQL дээрх ERP-ээс шилжүүлж байсан.

Нэвтрүүлэлт хэр удаан үргэлжлэх вэ?

Мэдээллийн хэмжээ, салбарын тооноос хамаарна. Эхний уулзалтын дараа алхам бүрийн хугацаатай төлөвлөгөө өгнө.

Ажилтнуудаа хэрхэн сургах вэ?

Нэвтрүүлэх үед ажилтнуудыг Монгол хэл дээрх гарын авлагаар сургана.