Meridian

Хуучин Odoo-гоо шинэчлэх: юунаас эхлэх вэ

Олон компани Odoo-гийн хуучин хувилбар дээр үлдсэн байдаг. Шинэ хувилбар руу мэдээллээ алдалгүй шилжих дарааллыг алхам алхмаар бичлээ.

Зөвлөмж3 минут унших
Odoo15 → 19нэг харилцагчийн шилжсэн хувилбар

Odoo жил бүр шинэ хувилбар гаргадаг. Гэтэл олон компани анх нэвтрүүлсэн хувилбар дээрээ хэдэн жилээр үлддэг: систем ажиллаж байгаа болохоор гар хүрэхээс эмээдэг. Шинэчлэлтийг хэзээ хийх, ямар дарааллаар явбал мэдээлэл алдахгүйг энд бичлээ.

Хэзээ шинэчлэх цаг болсон бэ

  • И-баримт, банк, төлбөрийн холболтоо шинэчлэх хэрэг гарсан ч хуучин хувилбар дээрээ хийж чадахгүй байгаа.
  • Анх нэвтрүүлсэн баг, хөгжүүлэгч тань байхгүй болсон.
  • Хэрэг болсон шинэ боломж зөвхөн шинэ хувилбарт байгаа.

Мэдээлэл алдахгүй шилжих гурван алхам

  1. Бүгдийг бүртгэ

    Одоогийн системийн хүснэгт, багана бүрийг жагсааж бүртгэ. Дараа нь «энэ талбар хаачсан бэ» гэж хайхгүй.

  2. Шилжүүлээд тулга

    Шилжүүлсний дараа мөрийн тоо, дансны үлдэгдлийг хуучин системтэй нь тулга. Тоо таарахгүй бол шилжилт дуусаагүй.

  3. Өдөр тутмын ажлаар шалга

    Ашиглалтад орохоос өмнө борлуулалт хийж, буцаалт хийж, тайлан гаргаж үз.

Нэмэлт хөгжүүлэлтээ яах вэ

Хуучин системд тань захиалгаар хийлгэсэн нэмэлт хөгжүүлэлт байвал нэг бүрчлэн жагсаа. Зарим нь шинэ хувилбарт аль хэдийн байдаг, зарим нь хэрэггүй болсон, зарим нь дахин хийгдэх ёстой байдаг. Энэ жагсаалт шилжилтийн хугацаа, зардлыг хамгийн их тодорхойлно.

Бидний туршлага

Олон салбартай гоо сайхны жижиглэн худалдааны нэг харилцагчаа бид Odoo 15-аас Odoo 19 руу шилжүүлсэн. Өнөөдөр бүх салбарын касс, И-баримт, банкны хуулга, барааны шилжүүлэг, тооллого, ээлжийн хуваарь нь Meridian дээр ажилладаг.

Демо товлох.

Одоо ашиглаж буй программ, ажлыг тань удаашруулж буй зүйлээ хэлээрэй. Бодит жишээгээр үзүүлнэ.