Meridian Technologies Odoo-гийн түнш боллоо
2026 оны 11-р сараас Meridian Technologies нь Odoo-гийн түнш. Энэ нь Meridian ERP-ийн харилцагчдад юу өгөхийг товчхон бичлээ.
2026 оны 11-р сард Meridian Technologies ХХК Odoo-гийн түнш боллоо. Meridian ERP эхнээсээ Odoo дээр суурилсан тул энэ нь шинэ чиглэл биш: байсан харилцаагаа түншлэлийн гэрээгээр баталгаажуулж байна.
Odoo гэж юу вэ
Odoo бол Бельгийн Odoo S.A. компанийн хөгжүүлдэг бизнесийн программ. Борлуулалт, агуулах, нягтлан, хүний нөөц гээд ажил бүрд тусдаа апптай, бүгд нэг мэдээллийн сан дээр ажилладаг. Дэлхий даяар сая сая хэрэглэгчтэй, жил бүр шинэ хувилбар гардаг.
Түншлэл харилцагчдад юу өгөх вэ
- Суурь платформтой шууд холбоо. Түншийн хувьд бид Odoo-гийн сургалт, мэдлэгийн санд шууд хүрдэг болсон.
- Шинэ хувилбар руу шилжих зам. Хуучин Odoo-г шинэ хувилбар руу шилжүүлдэг: нэг харилцагчаа Odoo 15-аас Odoo 19 руу шилжүүлсэн.
- Монголд хэрэгтэй бүхэн биднийх хэвээр. И-баримт, банкны холболт, AI туслахуудыг бид өөрсдөө хөгжүүлж, нэвтрүүлэлт, сургалт, дэмжлэгийг хариуцдаг.
Odoo ашигладаг, эсвэл сонирхож байгаа бол
Odoo-г Монголд ажиллуулахад юу хэрэгтэй, хуучин хувилбараас хэрхэн шилждэг, үнэ хэрхэн бүрддэгийг нэг хуудсанд цуглууллаа.
