ERP сонгохдоо нийлүүлэгчээс асуух долоон асуулт
Үнэ, боломжийн жагсаалтаас гадна нийлүүлэгч бүрээс асуух ёстой долоон асуулт, сайн хариулт ямар байдгийг хамт бичлээ.

ERP-ийн танилцуулга бүр адилхан сонсогддог: касс, нягтлан, агуулах, тайлан. Ялгаа нь нарийн ширийнд байдаг. Доорх долоон асуултыг уулзалт бүр дээр тавиад, хариултыг нь харьцуулаарай.
Хуучин мэдээлэл маань хамт ирэх үү?
Сайн хариулт тоотой байдаг: хэдэн хүснэгт, хэдэн мөр шилжиж, үлдэгдлийг хэрхэн тулгах вэ. «Ирнэ ээ» гэдэг хариулт хангалтгүй.
И-баримт автоматаар гардаг уу?
Борлуулалт бүрт нэмэлт алхамгүйгээр гардаг эсэх, буцаалт хийхэд баримт хэрхэн залруулагддагийг асуу.
Аль банк, төлбөрийн системтэй холбогддог вэ?
«Холбогдох боломжтой» ба «өнөөдөр ашиглагдаж байгаа» хоёр өөр. Танай банк аль жагсаалтад байгааг тодруул.
Мэдээлэл хэнийх вэ?
Гэрээ дуусахад мэдээллээ бүрэн эхээр нь гаргаж авч чадах уу? Ямар хэлбэрээр, хэдий хугацаанд?
Нэвтрүүлэлт хэр удаан, хэн сургах вэ?
Алхам бүрийн хугацаатай төлөвлөгөө, ажилтнуудад зориулсан Монгол хэл дээрх гарын авлага шаард.
Үнэ юунаас бүрддэг вэ?
Нэг удаагийн төлбөр, сарын төлбөр, нэмэлт зардлыг тусад нь асуу. Хэрэглэгч, салбарын тоо өсөхөд юу өөрчлөгдөх вэ?
AI юу хийдэг, хэн баталдаг вэ?
AI санал бэлтгэдэг үү, эсвэл өөрөө бүртгэдэг үү? Санхүүгийн бичилтийг хүн баталдаг байх ёстой.
Meridian эдгээрт хэрхэн хариулдаг вэ
- Шилжилт: хүснэгт, багана бүрийг бүртгэж, шилжүүлсний дараа мөрийн тоо, дансны үлдэгдлийг тулгана. Нэг шилжилтэд 171,041 мөрөөс 171,041 нь шилжсэн.
- Банк, төлбөр: одоо ашиглагдаж буй нь Голомт, Хаан банкны хуулга ба карт уншигч, SocialPay, Storepay, Pocket, И-баримт. QPay, Tokipay, Худалдаа хөгжлийн банкны хуулга бүтээгдсэн, асаахад бэлэн.
- Мэдээлэл: танайх. Систем нээлттэй эхийн Odoo 19 дээр суурилсан тул хүссэн үедээ гаргаж авна.
- Сургалт: нэвтрүүлэх үед ажилтнуудыг Монгол хэл дээрх гарын авлагаар сургана.
- Үнэ: нэг удаагийн нэвтрүүлэлт, сарын хөтөлбөр. Үнийн саналыг эхний уулзалтын дараа илгээнэ.
- AI: туслах санал бэлтгээд, эрх бүхий хүн «Батлах» дарсны дараа л бүртгэгдэнэ. Одоогоор туршилтын шатанд.


