Онлайн дэлгүүр нээхээс өмнө бэлдэх зургаан зүйл
Дэлгүүр нээх нь хэдхэн минутын ажил. Харин эхний захиалгаа саадгүй авахын тулд зураг, төлбөр, И-Баримт, хүргэлтээ урьдчилж бэлдсэн байхад илүүдэхгүй.

Онлайн дэлгүүрийг нээхэд бус, нээсний дараах эхний долоо хоногт ихэнх асуудал гардаг: барааны зураг дутуу, төлбөр хаана орохоо мэдэхгүй, хүргэлтийн үнэ тодорхойгүй. Доорх зургаан зүйлийг урьдчилж бэлдвэл эхний захиалга тань саадгүй явна.
Нэр ба хаяг
Дэлгүүрийн нэрээ богино, латинаар бичихэд амархан байхаар сонго. Meridian дээр нэрээ сонгоход танай-дэлгүүр.meridian.mn хаяг шууд үүснэ. Өөрийн домэйнтой бол дараа нь холбож болно.
Барааны зураг, үнэ, нөөц
Бараа бүрд тод зураг, үнэ, нөөцийн тоо хэрэгтэй. Олон бараатай бол Shopify-ийн экспорт эсвэл CSV файлаар нэг дор оруулна. Зургийн фон арилгах, alt-текст бичихэд AI тусална.
Төлбөр хүлээн авах данс
QPay эсвэл банкны дансаа холбоно. Төлбөр таны данс руу шууд ордог тул аль дансаа ашиглахаа урьдчилж шийдээрэй.
И-Баримт
Захиалга бүрд И-Баримт таны байгууллагын нэр дээр автоматаар гарна. Байгууллагынхаа бүртгэлийн мэдээллийг бэлэн байлгаарай.
Хүргэлт
Хаашаа, ямар үнээр, хэд хоногт хүргэхээ шийд. Хүргэлтийн бүсээ хот, дүүрэг, хороогоор тохируулж, Papa, UBCab эсвэл өөрийн хүргэлтээс сонгоно.
Буцаалтын нөхцөл, холбоо барих мэдээлэл
Буцаалтын нөхцөл, утас, ажлын цагаа дэлгүүртээ ил бич. Худалдан авагч асуухаас өмнө хариулт нь харагдаж байх ёстой.
Facebook, Instagram-аар зардаг бол
Хуудсаа холбоход AI ирсэн мессежид хариулж, бараа санал болгож, QPay линк илгээж, захиалгыг чат дотор нь хаана. Бүх харилцаа дашбоардад харагдах тул хүссэн үедээ өөрөө залгамжилна.
Загвараа урьдчилж үз
Бэлэн долоон загвар бүр өөрийн жишээ дэлгүүртэй: Earth, Jupiter, Venus, Pluto, Saturn, Mars, Art. Бүртгүүлэхээсээ өмнө нээж үзээд, бараандаа тохирохыг нь сонгоорой.


